Израилд хөл хориог сулруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-03 11:37:27

ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилд “COVID-19” халдварын улмаас тогтоосон хөл хорионы хязгаарлалтуудыг ирэх долоо хоногоос “үе шаттайгаар” сулруулна гэж тус улсын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгджээ.


“Бид ирэх долоо хоногоос хөл хориог сулруулж эхлэх боловч сонор сэрэмжээ алдаж болохгүй” гэж Ерөнхий сайд мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Өнгөрсөн 12 дугаар сарын 27-ноос орон даяар гурав дахь удаагаа хөл хорио тогтоосон Израилд коронавирусний вакцинжуулалтыг өргөн хүрээг хамруулан явуулж байгаа нь хөл хориог сулруулахад голлох нөлөөг үзүүлсэн гэдгийг Б.Нетаньяху онцлон хэлжээ.


Мөн коронавирусний шинэ хувилбарууд Израилд хурдацтай тархаж буйг анхааруулаад, хоёр долоо хоногийн дотор 50-иас дээш насны хүмүүсийн 90 хувийг дархлаажуулахыг уриалжээ. Израилын Засгийн газар өнөөдөр хуралдаж, ямар хязгаарлалтуудыг хэзээнээс сулруулах талаар хэлэлцэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ