Нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээний тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-01 14:42:56
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван гишүүн болон ЭМЯ-наас аймгийн удирдлагуудтай өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр цахим хурал хийж, аймаг орон нутгийн коронавирусний цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг болох үүднээс PCR шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөөр болсон. Энэ ажлын хүрээнд улсын төсвийн 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар PCR шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр иржээ. Энэхүү тоног төхөөрөмжүүдийг 2-3 өрөөг зориулалтын дагуу засварлаж суурилуулах шаардлагатай бөгөөд инженер, техникийн ажилтнууд ирж угсарч хүлээлгэн өгөх юм байна.
Мөн 2020 онд ЭМЯ-наас Архангай аймагт томографийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн ба суурилуулах ажил хараахан эхлээгүй, Улаанбаатар хотоос инженер, техникийн ажилтнуудыг хүлээж байгаа аж.
Холбоотой мэдээ