Гэрийн ажиглалтад 1438 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-29 20:16:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг зохион байгуулсан. Үүнд 1395 иргэн голомтот бүс нутгаас ирж, гэрийн ажиглалтад байгаа юм.

Өнгөрөгч оны сүүлээр Улаанбаатараас ирсэн иргэдтэй нийлээд өнөөдрийн байдлаар 1438 иргэн гэрийн ажиглалтад байна. Аймгийн Онцгой комиссоос гэрийн ажиглалтын дэглэм зөрчиж, гадуур хөдөлгөөн хийсэн иргэдийг тусгаарлах байранд оруулж, байр, хоол, үзлэг оношилгооны төлбөрийг өөрөөр нь төлүүлэх шийдвэрийг гаргасан.

Аймгийн Онцгой комиссоос Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Тусгаарлан ажиглалт болон гэрийн ажиглалтыг зохицуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангаж, аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран гудамж талбайн камераар хяналт тавьж байна.

Холбоотой мэдээ