Монгол-Оросын бизнес эрхлэгчид 2 өдөр онлайнаар холбогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-29 17:05:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын бизнес эрхлэгчдийн онлайн бизнес уулзалт энэ сарын 27-28-нд боллоо.  

Энэ удаад ОХУ-ын талаас Алтайн хязгаарын бүс нутгаас зөгийн бал үйлдвэрлэлийн "Славянская торговая" компани, үр тарианы үйлдвэрлэл-худалдааны "Русь Агро холдинг", тэжээлийн үйлдвэрлэлийн "Биофарм Алтай", "Барнаульский элеватор", мөн "Новые технологии", барилга, эрчим хүч, эм хангамжийн салбарын "Алтайский Нектар", "Сибирский лес", "АС-Агро", "Межрегион-Энергосервис", "Промкотлоснаб" зэрэг компанийн төлөөлөгч нар оролцож Монголын холбогдох салбарын ААН-үүдтэй холбогдов. 


"COVID-19"-ийн цар тахлын хөл хорио, хязгаарлалтын энэ нөхцөл байдалд хоёр талаас тээвэрлэлтийг харилцан тохиролцож чадвал ААН-үүд эрчим хүчний тоног төхөөөрөмж, дулааны хоолой, модон эдлэл, улаан буудай, малын тэжээл, хэвэг, хүнсний бүтээгдэхүүнээс өндөг, хуурай өндөг зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэхээр болов. Уулзалтад Монголын талаас нийслэл Улаанбаатар хотоос гадна Ховд, Баян-Өлгий аймгийн ААН-үүдийн төлөөлөл идэвхтэй оролцож, баруун бүсгийн хилийн боомтоор ОХУ-аас татаж авах бараа, бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхээр тохиролцов. 


Холбоотой мэдээ