Сингапурын Ерөнхий сайд коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-29 13:30:44

СИНГАПУР. /TASS/. Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун баасан гарагт Pfizer/BioNTech-ийн коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэж, вакцинжуулалтаа дуусгалаа.


"Өмнөх удаагийнх шиг хурдан бөгөөд өвдөлтгүй байлаа. Миний бие гайхалтай сайн байна" гэж өдгөө 68 настай улстөрч өөрийн фэйсбүүк хуудсанд бичжээ.


Сингапурт коронавирусний вакцинжуулалт өнгөрсөн оны 12 дугаар 30-нд эхэлсэн юм. Эрүүл мэндийн яамных нь мэдэгдэлд дурдсанаар, тус улсад 113 мянган хүн вакцин хийлгэсэн бөгөөд эмч нар халуурах, сульдах зэрэг бага зэргийн гаж нөлөө илэрсэн талаар 430 орчим гомдол хүлээж авчээ. Харин харшлын хүчтэй хариу урвал гурван хүнд илэрч, эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Холбоотой мэдээ