"1" гэсэн машины дугаар 3.4 сая фунт стерлингийн үнэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-07 12:17:12

АБУ-ДАБИ. /KAZINFORM/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ “1” гэсэн ганцхан тоотой машины дугаарыг 18 сая дирхам буюу 3.4 сая фунт стерлингээр худалджээ.

Дуудлага худалдаагаар уг дугаарыг авсан АНЭУ-ын бизнес эрхлэгч Ариф Ахмед Аль-Зароуни хэлэхдээ “Би ямагт нэгдүгээрт байхыг эрмэлздэг” гэжээ. Түүний худалдаж авсан дугаар нь тус улсын гурав дахь баян хүн болох эмир Шаржахынх юм.

Түүний хэлсэн үнэ нь урьдчилан таамаглаж байсан үнээс 18 дахин өндөр байлаа. Гэхдээ энэ нь автомашины дугаар авахад төлж байсан хамгийн өндөр үнэ биш гэнэ. АНЭУ-ын хамгийн баян долоон эмирийн нэг болох Абу Даби-гийн эзэмшдэг байсан “1” дугаарыг дуудлага худалдаагаар 52.2 сая дирхамаар худалдаж байжээ.

Өнгөрсөн бямба гарагт хамгийн их эрэлттэй 60 ширхэг автомашины дугаарыг дуудлагаар худалдсан байна. Олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан дугаарууд нь 12, 22, 50, 100, 333, 777, 1000, 2016, 2020 болон 99999 ажээ.

Дуудлага худалдаагаар нийтдээ 50 сая дирхам олжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ