“Microsoft”-н орлого нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-27 13:07:16

НЬЮ-ЙОРК. /TASS/. Microsoft” корпорацийн 12 дугаар сарын 31-нд дууссан улирлын орлого 43.1 тэрбум ам.долларт хүрч, шинжээчдийн таамгийг давжээ.


Microsoft” компанийн орлогыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 17 хувиар өссөн байна. Дээр дурдагдсан хугацаанд үйл ажиллагааны орлого 29 хувиар нэмэгдэж, 17.9 тэрбум ам.долларт хүрсэн бол цэвэр ашиг нь 33 хувиар нэмэгдэж 15.5 тэрбум ам.доллар болжээ. Мэргэжилтнүүд тус компанийн орлогыг 40 тэрбум ам.доллар давж, ашиг нь 15 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан аж. 


Үүлэн технологийн салбарт үйлчилгээний ихээхэн эрэлт хэрэгцээ үүссэнтэй холбоотойгоор компани ийнхүү санхүүгийн амжилт гаргасныг “Microsoft”-н гүйцэтгэх захирал Сатья Наделла онцолцон байна. 

Холбоотой мэдээ