Д.Трампын “YouTube” хаягаа ашиглах боломжийг нь дахин хязгаарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-27 10:09:29

НЬЮ-ЙОРК. /Politico/. Дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг “YouTube” платформ АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын дүрс бичлэгээ байршуулах эрхэд тавьсан хязгаарлалтыг дахин тодорхойгүй хугацаагаар сунгажээ.


Шинээр бичлэг байршуулах эрхийг нь хамгийн анх 1 дүгээр сарын 13-нд хязгаарласан юм. Д.Трампын хаягнаас байршуулсан бичлэг нь хүчирхийлэлд өдөөн турхирсан учир устгасан хэмээн “YouTube” тухайн үедээ мэдэгдсэн байна. Үүний дараа хязгаарлалтыг долоо хоногоор сунгасан юм.


Д.Трампын “YouTube” суваг хүчирхийлэл дэгдээх эрсдэлтэй хэвээр байгаа тул хязгаарлалтыг хэвээр үлдээж байна хэмээн компани мэдэгджээ.


Үүнээс гадна Д.Трампын хувийн өмгөөлөгч Рудольф Жулианид мөн ижил хязгаарлалт тогтоож, “YouTube”-с мөнгө олох боломжийг нь хаасан байна. 


Эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбогдуулан Д.Трампын “Facebook”, “Instagram”, “Twitter” зэрэг хэд хэдэн нийгмийн сүлжээний хаягийг түр хугацаанд хаажээ. Удалгүй дүрэм журмыг нь зөрчсөнөөс гадна эмх замбараагүй байдалд өдөөн турхирч болзошгүй байгаатай нь холбогдуулан ерөнхийлөгчийн хаягийг бүрмөсөн хааж буйгаа “Twitter” мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ