Хэвлэлийн эрх чөлөө, мэдэх эрхийн чиглэлээр санал боловсруулах Ажлын хэсэг байгуулжээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-26 20:29:06

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын энэ сарын 13-ны тушаалаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө, мэдэх эрхийн чиглэлээр саналыг боловсруулах Ажлын хэсгийг байгуулаад байна.


Тус ажлын хэсгийг ХЭҮК-ын гишүүн доктор Г.Нарантуяа ахалж байгаа бөгөөд ажлын хэсгийн гишүүдэд Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульчид, Монголын Криминологчдын холбоо, МУИС, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрдэмтэн доктор багш нар ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр уулзаж, санал бодлоо солилцож, ажиллах чиглэлээ тогтлоо.

 

 


Холбоотой мэдээ