БЗД-ийн "Саруул тэнгэр 2" хотхонд хөл хорио тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-26 09:00:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо "Саруул тэнгэр 2" хотхоны 103-р байрны 2 дугаар орцонд “COVID-19” халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож хамгаалалтад авчээ.

 

Тус дүүргийн Онцгой комиссын мэдээлснээр, тухайн орцны иргэдийг яаралтай PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

 

Ташрамд дурдахад, БЗД-ийн Онцгой комиссоос коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу тусгаарлалтад орсон 2 дугаар хорооны 8/1 байр, 7 дугаар хорооны 38/а байрны 2 дугаар орц, 17 дугаар хорооны 61 дүгээр байрны 1 дүгээр орцны нийт 99 өрхтэй утсаар холбогдон, хүнс хүргэлт болон бусад зөвлөмж, мэдээллийг хүргүүлжээ.


Баянзүрх дүүргийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажил байнгын ажиллагаатай 5 цэг дээр хэвийн үргэлжилж байна.


Холбоотой мэдээ