МХБХ-ноос хөлбөмбөгийн анхан шатны теле хичээл явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-25 16:17:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос “Ковид-19” цар тахлын халдварын хорио цээрийн дэглэмийн үед Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-тэй хамтран хөл бөмбөгийн анхан шатны мэдлэг олгох 30 цуврал хичээлийг бэлтгэн хүргэж байна.


Монголын хүүхэд багачууд юу хүсдэг бас юу хүсдэггүй юм бол гэсэн асуудал хамгаас чухал юм. Улс үндэстэн, хот, газар бүрийн хүүхэд бүхэн тоглоом тоглож, хөгжил баяртай байхыг хүсдэг. Тэд спорт, биеийн тамираар хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож ямар нэг спортыг дурлан сонирхдог.



Энэ асуудлын хүрээнд МХБХ-ноос Football training for kids “ENJOY” теле хичээлийг хүүхэд багачуудад зориулж байгаа аж. Дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлж буй олон спортын төрлүүд хөгжиж байгаагаас Грассрүүтс хөлбөмбөгийн зорилго нь хүүхдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлж, хөлбөмбөгийн спортод дур сонирхолтой болгох явдал юм байна.



Хүүхдийн насанд тохирсон тоглоомыг тоглуулахдаа аюулгүй байдлыг хангаж, тэдний гаргасан алдааг засаж чиглүүлж, урамшуулах нь хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ болон МХБХ-ноос аав, ээж нарт хүүхдүүдтэйгээ хамт тоглож тэдний баяр баясал, инээд хөөрийн нэг хэсэг нь байгаарай хэмээн уриалж байна.


 


Грассрүүтс хөлбөмбөгийн “ENJOY” теле цуврал хичээлээр хөлбөмбөгийн спортыг хүүхэд багачуудад сурталчлан таниулж, спортоор хичээллүүлж, тэдэнд өөрийгөө хөгжүүлэх итгэл найдвар, урам зориг төрүүлж, чөлөөт цагийг нь зорилготой, үр ашигтай байлгахад оршдог. 

Холбоотой мэдээ