Нидерландад жагсагчдын эсрэг ус шүршигч хэрэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-01-25 10:27:41

АМСТЕРДАМ. /NL Times/. Коронавирустэй тэмцэх арга хэмжээг эсэргүүцэн жагсагчдыг тараахын тулд Нидерландын цагдаа нар ус шүршигч машин хэрэглэжээ.  


Эсэргүүцлийн жагсаал Амстердам, Эйндховен хотуудад болсон байна. Амстердамд жагсагчид петард шидэж эхэлсний дараа хүчнийхэн ус шүршигч, бороохой ашигласан бол Эйндховен хотод нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр мөн хэдэн арван хүнийг баривчилсан байна.


Нидерландын эрх баригчид 12 дугаар сарын дундуур тогтоосон хязгаарлалтаа хоёрдугаар сарын 9-нийг хүртэл сунгажээ. Тус улсад хүнс, нэн шаардлагатай бараа зардаг дэлгүүрээс бусад дэлгүүрүүд хаалттай байгаа юм. Түүнчлэн ресторан, кафе, музей, театр, цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн, казино, саун, усан бассейн, спорт заал, үсчин, гоо сайхан, шивээсний газруудыг хаасан байна. 12 дугаар сарын 16-наас бүх сургуулийг алсын зайн сургалтад шилжүүлжээ.


Эрх баригчид мөн өнгөрөгч бямба гаргаас 21:00-04:30 цагийн хооронд хөл хорих цаг тогтоож, хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээсээ гарахыг хоригложээ. Хөл хорих цаг тогтоосон эхний шөнө дуусахад цагдаагийнхан хөл хориог зөрчсөн 25 хүнийг саатуулж, 3600 гаруй хүнд торгууль ногдуулсан байна.


 


Холбоотой мэдээ