Анхан шатны шүүгчийн сургалт сар бүр явагдана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-22 14:46:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Шүүгчийн хэлтсээс зохион байгуулж буй шинэ оны хоёр дахь сургалт болох анхан шатны шүүгчийн сургалт цахим хэлбэрээр амжилттай явагдаж байна.


Энэ удаагийн сургалтад 23 оролцогч хамрагдаж байгаа бөгөөд МХБХ-ны шүүгчийн хэлтсээс сургалтад бүртгүүлж амжаагүй бол санаа зоволтгүй гэж онцлов. Учир нь энэ онд сар бүр анхан шатны шүүгчийн сургалтыг зохион байгуулах юм. Дараагийн анхан шатны шүүгчийн сургалт 2 дугаар сарын 22-нд эхэлнэ.


Ташрамд дуулгахад, МХБХ-ны Шүүгчийн хэлтсээс энэ онд Эмэгтэй шүүгчдийн сургалт, Гишүүн холбоодын шүүгчийн сургалтуудыг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулна. Зөвхөн эмэгтэйчүүд хамрагдах Эмэгтэй шүүгчдийн анхан шатны сургалт нэгдүгээр сарын 25-31-нд болох юм байна. 

Холбоотой мэдээ