Рио-де-Жанейро энэ онд багт наадам зохион байгуулахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Рио-де-Жанейро энэ онд болох багт наадмын баярыг цуцалжээ. Баярыг Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ирэх 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байсан тухай тус хотын дарга Эдуарду Паес мэдэгдсэн байна.
Рио-де-Жанейрогийн багт
наадамд би маш их дуртай. Энэхүү соёлын арга хэмжээ нь манай хотын эдийн засагт
хэчнээн чухал ач холбогдолтой болохыг нуух шаардлагагүй. Гэсэн ч наадмыг 7
дугаар сард зохион байгуулах боломжгүй гэж үзэж байна” хэмээн “Twitter” хуудсаараа
дамжуулан мэдэгджээ.
Наадмын самбагийн сургуулийн арга хэмжээнд 2006-2016 онуудад хэд хэдэн удаа биечлэн оролцож байсан Эдуарду Паес хэлэхдээ, багт наадмын арга хэмжээг зохион байгуулахад оролцогчид төдийгүй зохион байгуулагчдын зүгээс маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагддаг гэжээ.
Түүнчлэн тэрбээр ирэх онд багт наадмыг
бүхий л чин сэтгэлээ зориулан зохион байгуулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ. Наадмыг зохион байгуулах эсэх эцсийн шийдвэрийг коронавирусний
вакцинжуулалтын нөхцөл байдлаас хамаарч гаргах аж.