Франц наймдугаар сарын эцэс гэхэд нийт хүн амаа вакцинжуулахыг зорьж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-01-22 11:47:13

ПАРИС. /France24/. Европын болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд Францын Засгийн газрын захиалсан коронавирусний бүх вакцинд зөвшөөрөл олговол энэ оны наймдугаар сарын эцэс гэхэд нийт хүн амаа вакцинжуулах боломжтой гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Оливье Веран пүрэв гарагт мэдээллээ.


Францад нэгдүгээр сарын эцэс гэхэд 1.3-1.4 сая хүнийг вакцинжуулах төлөвтэй байгаа нь урьдчилан төлөвлөж байсан нэг саяас өндөр үзүүлэлт юм гэж О.Веран “TF1” сувагт пүрэв гаргийн орой ярилцлага өгөх үеэрээ мэдээлжээ. Францын Засгийн газрын сүүлийн мэдээллээр, улсын хэмжээнд 823 мянга гаруй хүн коронавирусний вакцин хийлгэсэн байна. 


Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, Францад хоёрдугаар сарын эцэс гэхэд дөрвөн сая, гуравдугаарт сарын эцэс гэхэд есөн сая, дөрөвдүгээр сарын эцэс гэхэд 20 сая, тавдугаар сарын эцэс гэхэд 30 сая, зургаадугаар сарын эцэс гэхэд 43 сая, долоодугаар сарын эцэс гэхэд 57 сая хүнийг дархлаажуулж, наймдугаар сарын эцэс гэхэд нийт хүн амыг вакцинжуулахаар төлөвлөж байгаа ажээ. 



Холбоотой мэдээ