Цагаачдыг албадан гаргах үйл явцыг түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам зарим ангилалд хамаарах цагаачдыг албадан гаргах үйл явцыг түр зогсоож буйгаа мэдэгджээ.
"Дотоодын аюулгүй байдлын яам үндэсний аюулгүй байдал, хилийн болон нийгмийн аюулгүй байдлыг хангахад голчлон чиглэсэн шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтолцоог шударга, үр дүнтэй болгох зорилгоор зарим ангиллын цагаачдыг албадан гаргах хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн 100 хоногоор түр зогсоож байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Энэхүү арга хэмжээ нь тус яамд одоо байгаа асуудлуудыг, тэр дундаа АНУ-ын баруун өмнөд хил дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулах боломжийг олгоно гэдгийг онцолжээ.
Лхагва гарагт Америкийн шинэ Ерөнхийлөгч Жозеф Байден тус улсын цагаачлалын тухай хууль тогтоомжийг зөөлрүүлсэн зарлигт гарын үсэг зурсан билээ.