Агааржуулалтын хоолойгоор халдвар тархах эрсдэлийг судалж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-21 11:49:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агааржуулалтын хоолойгоор коронавируст халдвар тархах магадлалтай гэсэн судалгааны дүн дэлхийн улс орнуудад гарч байна.

 

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэлийн мэдээлснээр, БНХАУ-ын Ухань хотод ресторанд хооллож байсан хүмүүс агааржуулалтын хоолойгоор халдвар авсан байж болзошгүй гэсэн судалгааны дүн гарсан аж. Мөн АНУ, Франц, Дани, Польш зэрэг оронд махны үйлдвэрт ажилладаг олон хүн коронавирусээр халдварласан байна. Үүнд агааржуулалт муутай битүү орчинд байх, агааржуулалтын хоолой муу ажиллах зэрэг нь нөлөөлсөн гэж үзжээ. Түүнчлэн БНСУ-д хийсэн нэг байрны судалгааны дүнгээр, агааржуулалтын хоолой муу ажиллах нь коронавирус тараах эрсдэлтэйг тогтоожээ.  

 

Харин манай улсын хувьд, нэг орон сууцанд халдвар гарсан тохиолдол нийслэл хотод 3-4 кластер бүртгэгдээд байна. Сүүлийн үед БГД-ийн 19 дүгээр хороонд нэг орцонд хоёр өдөр дараалан өвчлөл бүртгэгдсэн. Иймээс НЭМҮТ, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран тандалт судалгаа хийж байгаа бөгөөд маргааш судалгааны дүнг танилцуулах юм байна.

Холбоотой мэдээ