Дундговийн баруун болон хойд нутгаар бороо ахиу оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-06 14:18:30

Ойрын өдрүүдэд Дундговийн нутгаар үүлэрхэг байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр орсон бороо энэ долоо хоногт ч үргэлжлэхээр байгааг аймгийн  УЦУОШ-ний газраас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт орсон бороо аймгийн нийт нутгийг хамарсан бөгөөд хамгийн ихдээ баруун талын Эрдэнэдалай, Луус, Хулд, Дэлгэрхангай, хойд талын Адаацаг, Дэлгэрцогт, зүүн талын Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэрэн сумын нутгаар 10- 46 мм хур тунадас орсон байна.

Харин Сайхан-Овоо, Гурвансайхан, Өлзийт, Өндөршил сум болон Мандалговь хотод арай бага буюу 5.2- 9.0 мм хур тунадастай байжээ.

УЦУОШ-ний газрын “Мандал бороо” экспедиц энэ үеэр Хулд, Өлзийт, Гурвансайхан, Өндөршил сумын нутагт хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэхээр үүлэнд зориудаар нөлөөлсөн байна.

Цаг агаарын урьдчилсан төлвөөр энэ сарын 9-10-нд зарим нутгаар, 11-нд нийт нутгийг хамарсан бороотой. Энэ үеэр ч мөн  “Мандал бороо” экспидиц үүлэнд зориудаар нөлөөлөх ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ