Хятадад коронавирусний халдварын шинэ голомт үүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-19 13:23:09

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын зүүн хойд нутгийн Жилинь мужид коронавирусээр дотооддоо халдварласан тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн алба мэдээлэв.


Өнгөрсөн хоногт Жилинь мужид “COVID-19”-ийн халдварын 43 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь буюу нэгдүгээр сарын 17-нд 30 тохиолдол шинээр илэрчээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятадад коронавирусний халдварын нийт 118 шинэ тохиолдол илэрснээс 106 нь дотоодын халдвар байна. Өнгөрсөн хоногт халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Цар тахал дэгдсэнээс хойш Хятадад 88500 хүн халдвар авснаас 82400 гаруй нь эдгэрсэн бол 4600 гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ