Байден, Харрис нар цар тахлын улмаас нас барсан хүмүүсийг дурсах ёслолд оролцоно
Дэлхийд | Нийгэм
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден, Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис нар коронавирусний улмаас нас барсан америкчуудыг дурсах ёслолд оролцоно гэж “The Washington Post” сонин мэдээлэв.
Арга хэмжээ нэгдүгээр сарын 19-нд Вашингтон хотноо АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольнд зориулсан дурсгалын хөшөөний өмнөх цөөрмийн хажууд болно. Уг хөшөө Капитолын толгодоос эхэлдэг төв цэцэрлэгт гудамжинд оршдог. Нэгдүгээр сарын 20-нд Байденыг тангаргаа өргөх үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс эрх баригчид уг гудамжийг хаажээ.
Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 24 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 398900 гаруй хүн амиа алдсан байна.