Буриадад номын сан, кино театрыг нээв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-01-18 16:40:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад батлагдсан коронавирус халдварын тохиолдол 153 хүнээр нэмэгдэж, нийт 28.469 болов. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод өчигдөр 77 хүнээр нэмэгдэж, нийт 15.283 болов. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 150 хүн эмнэлгээс гарч нийт эмчлэгдэн эдгэрсэн хүний тоо 25.780 хүн  болов. Өчигдөр 1 хүн нас барснаар халдварт өвчнөөр эндсэн хүний тоо 634 болоод байна.


Үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нэг хэсэг хязгаарлаад байсан бол номын сан болон кинотеатрыг нээж, халдвар хамгааллын стандартаар нэг сандал алгасуулж 1.5-2 метрийн зай бариулан суулгах горимоор үйлчилж байна. Хүн суухгүй суудлыг скочдон зай барих журмыг мөрдөж байна. 


ОХУ-ын бүс нутгууд болон нийт улсын хэмжээнд хүссэн иргэд вакцинжуулалтад хамрагдах шийдвэр гарч, "COVID-19"-ийн эсрэг "Спутник V" болон Новосибирскийн Вектор лабораторид бүтээсэн вакцинуудыг хязгаарлалтгүй тарьж эхэлж байна. Вакцинжуулалтад эхний ээлжинд тусгай албаныхан, эмч нар зэрэг 1.2 сая хүн хамрагджээ. ОХУ-ын нийслэл Москва хотод вакцин тарих 100 гаруй цэг нээгджээ. Вакциныг тариулсан хүн бүрт олон улсын хилийг чөлөөтэй нэвтрэхэд зориулж сертификат олгох талаар ЭМЯ-наас мэдэгджээ. ОХУ-д коронавирусний батлагдсан тохиолдол 3.5 саяд хүрсэн бол 2.9 сая нь эдгэрээд байна. 


Холбоотой мэдээ