АНУ-д сүүлийн 13 хоногт халдварын гурван сая тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-14 14:49:10

ВАШИНГТОН. /CNN/. Шинэ он гарсаар АНУ-д “COVID-19” халдварын гурван сая гаруй тохиолдол шинээр илэрснийг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.


АНУ-д 2020 оны нэгдүгээр сарын 22-нд халдварын анхны тохиолдол илэрснээс хойш 167 хоногийн дараа буюу долоодугаар сарын 8-нд халдвар авсан хүний тоо гурван саяд хүрч байжээ.


Цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д өнөөдрийн байдлаар 23 044 857 хүн халдвар авч, 384 204 хүн нас баржээ. Тус улс нь эдгээр үзүүлэлтийн аль алинаар нь дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ