Жендэрийн аудитын урьдчилсан танилцуулга, нээлттэй хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-08 17:14:02

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн ЗДТГ, Мерит төслийн хамтарсан оролцоонд суурилсан жендэрийн аудитын урьдчилсан танилцуулга, нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 7-нд цахимаар зохион байгуулав.

Тус хэлэлцүүлгээр 2020 онд Төв аймгийн ЗДТГ Канадын Мерит төсөлтэй хамтран “Оролцоонд суурилсан жендэрийн аудит”-ын хийсэн ажлыг дүгнэв. Уг ажлаар Жендэрийн эрх тэгш байдал, байгууллагын гүйцэтгэл болон албан хаагчдын ажлын орчныг сайжруулах, аймгийн жендерийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлэх,  жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг байгууллагын бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ, үнэлгээнд тусган хэрэгжүүлэх тодорхой санал дүгнэлт, зөвлөмж өгсөн нь үр дүнтэй болсон аж.

Түүнчлэн аймгийн бодлого шийдвэртээ жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг тусган, дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг Засаг даргын зөвлөлийн хурлаар жил бүр дүгнүүлсэн байна. Мөн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөнд төрийн жинхэнэ албан хаагчдыг жендэрийн ахисан түвшний дүн шинжилгээ, цахим сургалтад хамруулахаар төлөвлөжээ. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал нэмэгдсэн зэрэг нь сайн туршлага болж байна гэж албаныхан онцолж байна.

 

Холбоотой мэдээ