Их Британид өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-07 12:43:02

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн Засгийн газар коронавирусний шинэ, илүү хурдан халдварладаг хувилбарын тархалттай тэмцэж буй энэ үед тус улсад өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ.


Их Британид лхагва гарагт “COVID-19”-ийн 62322 тохиолдол шинээр бүртгэгджээ. Мөн тухайн өдөр 1041 хүн халдвараар нас барсан нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Англи, Шотландад энэ долоо хоногоос шинэ хөл хориог тогтоож буйтай зэрэгцэн халдварын үзүүлэлтүүд олноор нэмэгдэж байгаа нь нөхцөл байдал улам хүндэрч байгааг анхааруулж байна.  


Европтоо халдвараар нас барсан хүний тоогоор нэгдүгээрт бичигдэж, халдвар хамгийн их тархсан орнуудын нэгд тооцогдож буй Их Британид өнөөдрийн байдлаар 2.8 сая хүн халдвар авч, 77 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ