Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн багийнхан Дорноговь аймагт очив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт барих Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний үе шат буюу үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “JMC Projects India” компанийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд тус аймагт очлоо.
“JMC Projects India” компанийн удирдлага, холбогдох ажилтнуудыг аймгийн Засаг дарга О.Батжаргал болон аймгийн ажлын хэсгийнхэн хүлээн авч уулзан төсөл хэрэгжүүлэх хугацаанд хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
Төслийн эхний
хийх ажил нь 50 км газраас
зэвэрдэггүй ган хоолойгоор цэвэр усны нөөцийг татахаар төлөвлөжээ. Дараа нь үйлдвэрийн доторх зам, галын
барилга, агуулах сав зэрэг 9 барилга байгууламж барьснаар үйлдвэрийн суурь бүтэц бүрдэнэ гэж
төслийн удирдагч Санжив Кумар энэ үеэр хэллээ.
Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдэж “Монгол-Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг байгуулсан юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орно.