БНАСАУ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг олон нийтэд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-04 17:09:14

ПЁНЬЯН. /CNN/. БНАСАУ-ын шинэ оны эн тэргүүний зорилт нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ чангатган бэхжүүлэх юм гэж тус улсын “Rodong Sinmun” сонинд өнөөдөр мэдээлжээ.


БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал нэгдүгээр сарын эхээр болох бөгөөд төлөөлөгчид нийслэл Пёньян хотод цуглаж эхэлсэн гэж “Rodong Sinmun” өмнө нь мэдээлсэн байна.


Улс орон намын их хуралд бэлдэж буй энэ цаг үед олон нийт эрүүл мэндийн хямралын эсрэг хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй сонины мэдээнд тэмдэглэжээ.


БНАСАУ-ын Засгийн газар улс орондоо “COVID-19”-өөр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаа юм. 

Холбоотой мэдээ