Элчин сайдын нэрэмжит “Шилдэг оюутан”-ы шагнал гардуулав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-01-03 15:01:45

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас тухайн жилд сурлага хөдөлмөр, хичээл зүтгэл, нийгмийн идэвх, судалгаа шинжилгээний ажлаараа бусдыгаа манлайлж, амжилттай суралцаж буй оюутнуудад Элчин сайдын нэрэмжит шагнал гардуулах ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Өнгөрсөн 2019-2020 оны хичээлийн шинэ жилд Элчин сайдын нэрэмжит шилдэг оюутны шалгаруулалтад нийт 11 оюутан материал бүрдүүлж хүргүүлснээс ТЭРГҮҮН БАЙРТ Хойд Хятадын эрчим хүчний их сургуулийн магистрын 2 дугаар курсийн оюутан Ө.Одбаяр, ДЭД БАЙРТ Шанхай хотын Улс төр, хуулийн их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан Ү.Мөнxцэцэг, ГУРАВДУГААР БАЙРТ Бээжингийн хэл соёлын их сургуулийн Олон улсын хятад хэл судлалын 4 дүгээр курсийн оюутан Э.Мөнгөн-Уянга нар тус тус шалгарав.

 

 Элчин сайд Т.Бадрал 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хойд Хятадын Эрчим хүчний их сургуулийн магистрын 2-р курсийн оюутан Ө.Одбаярт Тэргүүн байрын өргөмжлөл, мөнгөн шагналын хамт гардуулж, цаашдын сурлага, эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсэв.


Холбоотой мэдээ