“Байгаль эн тэргүүнд” төсөл давхардсан тоогоор 44 сая хүнд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2020-12-31 11:30:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Экологийн цагдаагийн алба хамтран 2020 онд Байгаль эн тэргүүнд төслийн хүрээнд нөлөөллийн дөрвөн ажил хийжээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр энэ талаар ярьсан юм.

Тухайлбал, ойн нөөцийн хомсдол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх “Ой модоо хайрлая”, “Цэнхэр алт усаа хайрлая” аян өрнүүлэв.


Мөн агаар, орчны бохирдлын талаар ойлголт, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэг хүргэн, “Орчны бохирдлыг бууруулъя” аян, хүрээлэн буй орчинд үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээх, аялагчдын соёл, ухамсрыг дээшлүүлэх ‘’Ирлээ Явлаа Цэвэр’’ нөлөөллийн аяныг өрнүүлсэн нь давхардсан тоогоор 44 сая гаруй хүнд хүрчээ.


БОАЖЯ цаашид ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтын ажиллагаагаа өргөжүүлж Хүрээлэн буй орчноо хамгаалахад чиглэсэн нөхөн сэргээлт, ховор ан амьтдаа хамгаалах, ой мод, ундны усны талаар олон ажил төлөвлөж байгааг уулзалтын үеэр онцлов.

Холбоотой мэдээ