Засаг даргын орлогчийг шинээр томиллоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-31 13:43:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ИТХ-ын Төлөөлөгч С.Ундрахыг томиллоо. 

С.Ундрах төрийн албанд 22 жил ажиллаж байна. Тэрбээр шинэ албан ажлаа авахдаа “Улсад хүн амынхаа тоогоор хоёрдугаарт ордог томоохон аймгийн хүний хөгжлийн бодлогыг авч явна гэдэг маш том үүрэг, хариуцлага гэж ойлгож байна” гээд төрийн албанд баримтлах хэм хэмжээ, зарчим, ёс зүйг чандлан мөрдөж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Түүний хувьд аймгийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаа анхны эмэгтэй дарга гэдгээрээ онцлог болж байна.

Холбоотой мэдээ