БНХАУ-аас хандивласан 8 сая юанийн барааг Монголын талд хүлээлгэн өгөв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-12-28 19:36:43

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол Улсад хандивласан 1 сая юанийн өртөг бүхий нуклейн хүчлийн шинжилгээний 3ш RNA extraction төхөөрөмж, 40 мянган ширхэг N95 амны хаалт болон Хубэй мужаас хандивласан 20 мянган ширхэг шахмал ногоон цай, 2000 мянган ширхэг хар цай зэрэг барааг өнөөдөр /12.28 / Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байна.

            Ийнхүү БНХАУ-ын ГХЯ, Хубэй муж, ӨМӨЗО-оос хандивласан нийт 8 сая юанийн үнэ бүхий нуклейн хүчлийн шинжилгээний 7ш хос RNA extraction, PCR analyzing төхөөрөмж, 60 мянган ширхэг урвалж, 20 мянган ширхэг шахмал ногоон цай, 2 мянган ширхэг хар цай, 40 мянган ширхэг N95 амны хаалт зэрэг бараа материалыг Монголын талд бүрэн хүлээлгэж өгсөн талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлэв.   

Холбоотой мэдээ