Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-12-27 10:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг Ус цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.  


2020 оны 12 дугаар сарын 28-наас 2021 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 28-нд нутгийн өмнөд хэсгээр, 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. 30, 31-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Холбоотой мэдээ