Хятад, Турк хоёр хамтран цахим худалдааны төв байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-06-02 11:03:46

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад болон Турк хамтран хил дамнасан цахим худалдааны төв байгуулахаар тохиролцлоо.

Лхагва гарагт Хятадын Бээжин хотод дөрөвдэх удаагаа зохион байгуулагдсан “Олон улсын худалдаа үйлчилгээний үзэсгэлэн (CIFTIS)”-гийн үеэр хоёр тал хамтран хил дамнасан цахим худалдааны төв байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Цахим худалдааны тогтолцоог хөгжүүлэх,  оффлайн  бизнесийн бааз бий болгох энэхүү төсөлд  талууд 500 сая юань /76 сая ам доллар/-ын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байна.

Уг системд хятад, англи, турк болон уйгур хэлээр худалдаа хийхээр төлөвлөжээ. Эдгээр хэлүүд нь Хятадын санаачилсан “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “21 дүгээр зууны Далайн Торгоны зам” дагуух бүсүүдийн үндсэн хэлүүд юм. Мөн 28 хэлнээс шууд орчуулах программ суулгана.

Хятадын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны нийслэл Урумчи  хотод байрлах 38,000 хав. дөр. м талбай бүхий олон улсын худалдааны томоохон төвөөс тус сүлжээг бараа үйлчилгээний талаарх мэдээллээр хангана хэмээн “Шинжаан Эрдаоко” соёл аялал жуулчлалын группын захирал Луань Ли Синь ярилаа.

Энэхүү сүлжээг “Нэг зам Нэг бүс”-ийн дагуух 100 хотод сурталчлах юм.

Д.Нямтулга 

 

 

Холбоотой мэдээ