Сэлэнгэ аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймагт өнөөдөр нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ. Энэ
нь өмнөх
батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, нэг гэр бүлийн гишүүн
бөгөөд хоёр
дахь давтан шинжилгээгээр илэрчээ.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн мэдээлэлдээ “Аймгийн Онцгой комиссоос өдөр бүр бид тайвшрах цаг болоогүй, анхаарал богоомжтой байх ёстой гэж байнга сануулсаар байгаагийн учир нь өнөөдрийн энэ тохиолдлоос тодорхой харагдаж байгаа байх. Улсын Онцгой комиссоос Сэлэнгэ аймаг эрсдэл өндөртэй хэвээр байгаа бүс. Иймээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэмийг аймгийн төв Сүхбаатар сум болон Алтанбулаг суманд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний 06.00 цаг хүртэл дагаж мөрдөх шийдвэрийг хэрэгжүүл гэсэн үүргийг өгсөн. Тэр дагуу энэ хоёр суманд хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж байгаа. Хэдэн өдөр халдвар бүртгэгдээгүй гээд иргэд тайвшрах, гадуур гарч нийгмийн харилцаа үүсгэх, хүн хоорондын зай барихгүй байх байдал ажиглагдлаа. Та бүхэн аймгийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, гадуур хөл хөдөлгөөнийг үүсгэхгүй байхыг анхааруулъя” хэмээн онцлон захилаа.