Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-12-23 09:40:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.


Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тушаалаар коронавиурст халдвартай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ хугацаанд:

–       Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлш

–       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт

–       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

–       Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

–       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдолтой обьект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт

–       Нийтийн тээвэр, такси

–       Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт

–       Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх

–       Банк

–       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

–       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

–       Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

–       Оршуулга

–       Хүүхэд хамгаалал

–  Төрийн захиргаа гэсэн салбарынхан хэвийн ажиллана 

Холбоотой мэдээ