Шатахуун импортлогчдод өгсөн албан шаардлагын биелэлтийг шалгав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-18 16:18:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр өнгөрсөн сарын 30-ны өдөр албан шаардлага өгсөн байна.

Уг шаардлагад,

1.Ачаа буулгах ажлыг эрх бүхий мэргэжлийн байгууллагаас зохион байгуулах “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах, хамгаалах хувцас өмсөх, тайлах сургалтад хамрагдсан ажилтнаар гүйцэтгүүлэх;

2.Хувцас тайлах тусгай өрөө, хувцас тайлсны дараа гутлаа халдваргүйтгэл хийх хөл ваннтай болох;

3.Ачаа буулгалтын явцад ажилчдад нэг удаагийн бээлийнээс гадна барилгын резинэн бээлийг давхар өмсүүлэх;

4.Ашигласан халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг журмын дагуу устгах чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллах зэрэг асуудлыг тусгасан аж.

Гүйцэтгэлийн шалгалтаар аж ахуйн нэгжүүд дээрх албан шаардлагыг биелүүлж ажиллаж байгаа нь тогтоогдсон байна.  

Холбоотой мэдээ