Сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нартай цахим сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-17 10:19:59

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын ажлын албанаас 27 сумын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нарт Төсвийн тухай хууль болон 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн талаар цахим сургалт хийв.

Сургалт, Хурлын үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма нээж үг хэлэв. Улмаар сумдын ИТХ нь 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулсан төсвийн тухай хууль болон малын тоо толгойн татварын тухай хуулийн талаарх видео хичээлийг сумдын ИТХ-ын Төлөөлөгч нарт хүргэсэн юм. Ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдлын үед сумдын ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдааныг хэрхэн зохион байгуулах болон сумдын ИТХ-аас ирүүлэх тайлан мэдээ, мөн 2021 онд сумын ИТХ, Ажлын албанаас анхаарах ажлын талаар чиглэл, зөвлөмж өглөө.

Ташрамд, Төв аймаг 4900 мянган тоо толгой малтай. 2020 оны жилийн эцсийн мал тооллогыг 12 дугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулах аж.

 

 

 

Холбоотой мэдээ