Өнгөрсөн сард Хятадын газрын тос боловсруулалтын хэмжээ 3.2 хувиар өсөв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-12-16 11:35:01

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард Хятад улсын түүхий газрын тос боловсруулалтын хэмжээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.2 хувиар өсөж, өдөр тутмын боловсруулалтын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрэв.

     Ийнхүү өсөхөд хувийн хэвшлийн томоохон үйлдвэр тос боловсруулах шинэ тоног төхөөрөмж ашиглаж эхэлсэн болон төрийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэрүүд жилийн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд боловсруулалтаа нэмэгдүүлсэн зэрэг нөлөөлсөн байна.

       Хятадын Үндэсний Статистикийн газраас өнөөдөр мэдээлснээр, өнгөрсөн 11-р сард түүхий газрын тос боловсруулалтын хэмжээ 58.3 сая тоннд хүрсэн буюу өдөрт 14.2 сая торход хүрчээ.

            Энэ оны эхний 11 сард боловсруулалтын хэмжээ 614 сая гаруй тонн буюу өдөрт 13.39 сая торхыг боловсруулсан нь өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Холбоотой мэдээ