АНУ-ын Сангийн яамны сүлжээнд гэмтэл гарчээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-14 12:46:26

ВАШИНГТОН. /Kommersant/. Үндэсний харилцаа холбоо, мэдээллийн газрын компьютерийн сүлжээнд гэмтэл гарсан тухай АНУ-ын Худалдааны яам мэдэгдэв.


“Энэ хэргийг мөрдөн шалгахыг Дэд бүтэц, кибер аюулгүй байдлын агентлаг /CISA/, Холбооны мөрдөх товчооноос хүссэн. Мөрдөн шалгах ажиллагааны явц ямар байгаа талаар бид тайлбар өгөх боломжгүй байна” хэмээн Худалдааны яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Гадны Засгийн газруудын дэмжлэгтэй хакерууд Сангийн яам, Худалдааны яамны дэргэдэх газруудаас мэдээлэл хулгайлсан эсэхийг тодруулахад ийнхүү хариулжээ.


Мэдээлэлд нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн этгээдүүдийг олж илрүүлэхэд нь CISA техникийн тусламж үзүүлэх аж.


Бид шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Жон Эллиот мөн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ