Архи, согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-10 20:33:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын өнөөдрийн А/984 тоот захирамжаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдүүдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг тодорхой бус хугацаагаар сунгалаа. 

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд соёл урлаг, олон нийтийг хамарсан хурим найр, сургалт, жагсаал цуглаан, соёл урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээ, бялдаржуулах клуб, цахим тоглоом, сүм, хийдийн нэгдсэн мөргөлийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглов. 

Мөн энэ сарын 11-ний өдрөөс эхлэн өглөөний 10:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө. 

Холбоотой мэдээ