Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа төвөд номоор цомог гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-08 20:17:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа төвөд хэлээрх ном судруудын зургийг эмхэтгэн тайлбарын хамт цомог болгон гаргалаа.

Тус музейн сан хөмрөгт төвөд хэлээрх 300 гаруй ном судар хадгалагддаг ба энэхүү цомогт 70 гаруйг нь багтааж, нийтийн хүртээл болгоод байна.

Эдгээр судар, номын 100 гаруй нь 15-20 дугаар зуунд хамаарна гэдгийг Музейн дарга М.Бямбажав онцолж, аймгийн музейд хадгалагдаж байгаа түүхийн энэ үнэтэй материалуудыг цувралаар танилцуулж, эрдэмтэн, судлаачдын анхаарлыг энэхүү үнэт үзмэрт хандуулах, судлуулах зорилготой гэсэн юм. 

Холбоотой мэдээ