НҮБ-ын тэргүүн Ж.Байдентай утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-01 15:02:13

НЬЮ-ЙОРК. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жозеф Байден нар утсаар ярьж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлыг хэлэлцжээ.


“Антониу Гутерриш Ж.Байдентай утсаар ярьж, АНУ-ын Ерөнхийлөгч болсонд нь баяр хүргэхийн сацуу АНУ, НҮБ-ын нягт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Коронавирусний цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинд тулгамдсан олон чухал асуудлыг шийдвэрлэж, энх тайван, аюулгүй байдлыг цогцлоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, хүмүүнлэгийн хэрэгцээг хангахын тулд түншлэлээ бэхжүүлэхээр Ж.Байден болон түүний багийхантай хамтран ажиллана гэж найдаж буйгаа НҮБ мөн цохон тэмдэглэв. 

Холбоотой мэдээ