Мексикийн хөлбөмбөгчнийг хулгайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-05-30 12:12:08

АСТАНА. /KAZINFORM/. Мексикийн хойд нутагт орших, хил орчмын Тамаулипас мужид хөлбөмбөгчин Алан Пулидо-г үл мэдэгдэх этгээдүүд хулгайлсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Өнгөрсөн амралтын өдөр үдэшлэгт оролцсоныхоо дараа Тамаулипас мужийн төв Сьюдад-Виктория хот дахь гэртэй ирэх үед түүнийг  хулгайлсан байна.

25 настай тэрбээр Грекийн хөлбөмбөгийн “Олимпиакос” багт довтлогчоор тоглодог бөгөөд Мексикийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хэд хэдэн удаа багтаж байжээ.

Мексик бол хүн хулгайлах гэмт хэргийн үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог улсуудын нэг юм. Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, жил бүр 1000 орчим хүн уг гэмт хэргийн золиос болдог байна.

Харин бодит амьдрал дээр энэ тоо 10 дахин их байж магадгүй аж.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ