Коронавирусээр нэмж 24 хүн халдварлаж нийт тохиолдлын тоо 784 болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-29 11:16:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 28-нд 9 513 хүнд шинжилгээ хийснээс 24 хүнд коронавирус илэрчээ.


Тодруулбал, Улаанбаатарт 5, Сэлэнгэ аймагт 7, Дархан-Уул аймагт 9, Арханхайг аймагт 2 тохиолдол бүртгэсэн бол Орхон аймаг, Дорноговь, Говьсүмбэр аймагт тохиолдол нэмэгдээгүй байна. Нэг тохиолдол нь энэ сарын 16-нд ирсэн ТИР-машины жолооч байна.

Ингэснээр манай улсад коронавирусний дотоодын халдвар 341, нийт 784 болж байна. Үүнээс эдгэрсэн 54, ажиглатад 34, гэрийн ажиглалтад 1 шилжсэн бол 322 хүний ажиглах хугацаа дуусжээ. ХӨСҮТ болон ЦНТЭ-т 421 хүн эмчилгээнд байгаагаас ХӨСҮТ-д эмчлүүлж буй 254 хүний 2 нь маш хүнд, 4 нь хүнд, 26 нь хүндэвтэр, 222 хөнгөн биеийн байдалтай байна. ЦНТЭ-т эмчлүүлж буй 254 хүнээс маш хүнд 4, хүндэвтэр 45, хөнгөн 117 хүн байна. 


ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, дотоодод бүртгэсэн халдварууд бүгд ойрын болон дам хавьтлуудын шинжилгээнээс илэрсэн гэдгийг тодотгов. Тэрбээр, “Архангай аймагт 2 тохиолдол бүртгэсэн. Голомтын судалгаа хийж эмнэлэг, бариа заслын үйлчилгээтэй холбоотой ойрын хавьтал илэсрнийг тандан хөөснөөр тус аймгийн Батцэнгэл сумаас илрүүлсэн. Улаанбаатар хотоос эхтэй халдварын голомтод ирж үйлчлүүлсэн хүн байсан. Тухайн хоёр тохиолдлын ойрын хавьтлын 50 гаруй, хоёрдахь хавьтлын 100 гауй нийт 200 хүнийг тусгаарлаж Батцэнгэл суманд онцгой хөл хорио тогтоосон" гэдгийг тодотгов.


Дүүргүүдээр авч үзвэл, Баянгол дүүрэгт 21, Сонгонохйархан 10 , Баянзүрх 23 , Сүхбаатар 12 , Хан-Уул 7,  Багануур 1, Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол тус тус бүртгэгдэж нийт Улаанбаатарын 23 хороонд 75 тохиолдол бүртгэгджээ.



Холбоотой мэдээ