Хүйтэн бороонд мал осгож үхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-30 10:12:05

Тавдугаар сарын сүүлчээр Дорноговь аймгийн зарим суманд гурав хоног үргэлжилсэн хүйтэн борооноор бог мал олон тоо толгойгоор осгож үхсэн байна.

Тухайлбал хүйтэн борооны улмаас тус аймгийн Эрдэнэ сумын нутагт 7834 бог мал үхсэн талаар сумын МЭҮТ-ийн дарга И.Дондог ярив.

Хахир өвлийн хүйтэнд зутарч  онд  орсон  эцэнхий хонь ямаа хаврын хавсарга, хүйтэн бороог даалгүй ийн осгосон аж.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ