Олимпийн хөгжлийг дэмжих цом Завханд аялж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНМонгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом Завханы ЗДТГ-аас аяллаа эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг Завхан аймгийн Биеийн тамир спортын газар хүлээн авч аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргалд хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өглөө. Аймгийн ЗДТГ “Цом”-ыг хүлээн авч Олимпийн хөгжлийг дэмжих санд 380,000 төгрөгний хандив өргөж олимпод оролцох баг тамирчид багш дасгалжуулагчиддаа амжилт хүслээ. Мөн монгол хүний эрэлхэг зориг, тэсвэр хатуужил, авьяас билгийн бэлгэдэл Монгол Төрийн алтан соёмбот эрдэнийн далбаагаа Бразилын тэнгэрт олон удаа мандуулж, аялгуу эгшиглэнт, сүр жавхлант төрийн дуулалаа олон удаа эгшиглүүлэх ерөөл өргөлөө.
Аяны хүрээнд аймгийн ЗДТГ 3/481 албан тоот гарган албан байгууллагын дарга эрхлэгч нарт танилцуулан, батлагдсан хуваарийн дагуу аяллын буухиаг үргэлжлүүлэх аймгийн ИТХ-ын ажлын албанд цом болоод дагалдах дэвтрийг хүлээлгэн өглөө.
Завхан Б.Мягмарсүрэн