Ихэнх нутгаар хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-11-24 17:15:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар өнөө маргаашдаа, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.


2020 оны 11 дүгээр сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи их төлөв хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ