Сумдын Засаг дарга нарыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-24 17:30:29

Увс /МОНЦАМЭ/. АТГ-ын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн сумдын Засаг дарга нарыг өнөөдөр томиллоо. АТГ-ын дүгнэлтээр Завхан сумын Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй тул томилогдоогүй байна. Харин Малчин сумын Засаг даргад нэр дэвшигчийн материал өнөөдөр сумаасаа ирсэн тул энэ 7 хоногтоо багтаж АТГ-т хүргүүлэн шийдвэрлүүлэх аж. Шинээр томилогдсон сумдын Засаг дарга нар:

1. Баруунтуруун сумын Засаг даргаар Самбуугийн Удаанжаргал

2. Бөхмөрөн сумын Засаг даргаар Баянмөнхийн Сүхтулга

3. Давст сумын Засаг даргаар Чантуугийн Тогтохбаяр

4. Зүүнговь сумын Засаг даргаар Бямбажаргалын Эрдэнэ-Очир

5. Зүүнхангай сумын Засаг даргаар Батхутагийн Батсайхан

6. Наранбулаг сумын Засаг даргаар Сайнжаргалын Дэлгэрномин

7. Өлгий сумын Засаг даргаар Жамъянжавын Очирбат

8. Өмнөговь сумын Засаг даргаар Сүрэнгийн Өлзий

9. Өндөрхангай сумын Засаг даргаар Гүндсамбуугийн Төмөрчөдөр

10. Сагил сумын Засаг даргаар Лэгшидийн Санжжав

11. Тариалан сумын Засаг даргаар Зандангийн Тэгшжаргал

12. Түргэн сумын Засаг даргаар Лхамжавын Буянжаргал

13. Тэс сумын Засаг даргаар Самбуугийн Дагвасүрэн

14. Ховд сумын Засаг даргаар Ургаагийн Түмэндэмбэрэл

15. Хяргас сумын Засаг даргаар Хүдэрийн Дашзэвэг

16. Цагаанхайрхан сумын Засаг даргаар Далхсүрэнгийн Эрдэнэ-Очир

17. Улаангом сумын Засаг даргаар Цэвээний Пүрэвжав нарыг тус тус томиллоо. Эдгээрээс Түргэн сумын Засаг дарга Л.Буянжаргал, Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав нар улиран сонгогдож байгаа аж.

Холбоотой мэдээ