Америкчуудын тал нь Д.Трампыг дараагийн сонгуульд дахин өрсөлдүүлэхийг хүсэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /The Hill/.
Дөрвөн жилийн дараа буюу 2024 онд болох төрийн тэргүүний сонгуульд
одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг нэрээ дэвшүүлэхийг АНУ-ын оршин суугчдын
47 хувь нь дэмжиж байгааг Харрисын судалгааны албаны “The Hill” сонины газартай хамтран явуулсан судалгааны дүн харуулжээ.
Тэдний 75 хувь нь Бүгд Найрамдахчуудын талыг баримтлагчид байсан бол 24
хувь нь Ардчилсан намыг дэмжигчид байжээ. Судалгааг 11 дүгээр сарын 17-ноос
19-ний хооронд явуулсан байна. Санал асуулгад сонгогчоор бүртгэгдсэн 1873 хүн
оролцжээ.
2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжийг Д.Трамп
хэлэлцэж байгаа тухай “Axios”
цахим хуудас 11 дүгээр сарын 9-нд мэдээлжээ. Хожим нь АНУ-ын бусад олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ тухай мэдээлсэн юм.