Нийт 66.5 тонн хог цэвэрлэж, хогийн цэгүүдэд ариутгал хийжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-23 13:28:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагууд үе шаттай хэрэгжүүлж байна.

Тодруулбал, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хог хаягдлыг тогтмол ачих, цуглуулах, улмаар хогийн цэгүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх тухай улсын байцаагчдын хамтарсан 13 заалт бүхий 12 зөвлөмж гаргажээ.

Ингэснээр Жаргалант сумын дэргэдэх Хот тохижуулах газар болон 11 Сууц өмчлөгчдийн холбооноос одоогийн байдлаар зөвлөмжийн дагуу нийт 66.5 тонн хог хаягдлыг цэвэрлэж ачсан байна. Мөн хог хаягдал ачдаг машин, орон сууцны хогийн цэгт халдваргүйтгэл хийсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Холбоотой мэдээ