ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг цахимаар болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-11-23 12:17:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн цахим нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдрөөс зохион байгуулж байна.

Тав хоногийн турш үргэлжлэх энэхүү цахим нээлттэй өдөрлөгийн хүрээнд тус хүрээлэнтэй танилцаж, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа, суурь ба хэрэглээний судалгааны үр дүн практик ач холбогдол зэрэг мэдээллийг авах боломжтой. 

Мөн олон нийтэд тэр дундаа байгаль, хүрээлэн буй орчин, газарзүй, нийгэм эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг судлаач, оюутан, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид чиглэсэн багц мэдээллийг агуулснаарааа онцлогтой.

Түүнчлэн Газарзүй-Геоэкологиийн салбаруудын хүрээнд хийсэн эрдэм шинжилгээний ажлын онцлох үр дүн, танин мэдэхүйн мэдээ, мэдлэгийн портал, И-лабораторитой танилцах мөн цахим семинарт оролцож болно. Үүнээс гадна импакт фактор бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн судлаачдын өгүүллийг төлбөргүй татаж унших боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ